УЧРАЛЫН ЭГШИГ [UCHRALIIN EGSHIG] | Ai Restyle Cover [Ta5FybIPyCZ]

УЧРАЛЫН ЭГШИГ [UCHRALIIN EGSHIG] - Ai Restyle Cover Original: Д. Эрдэнэцэцэг /1987 он/ Lyrics: Ц. Чимэддорж Composer: Д. Жаргалсайхан /МУГЖ/ Ai Artist Mongolian Tolkien Facebook Page: Facebook Group: E-mail: [email protected] LYRIC Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа Намираахан бүлээхэн борооны дуслууд болж Навчинд шүүдэрлэн хослон гялалзъя аа Уулсыг жаргааж чамайгаа энхрийлье Униартай сүлэлдэн хоёул эрхэлье ээ Өртөөлөн нүүдэллэх үүлсийн хөх чөлөөнд Өдрийн од болж ихэрлэн түгье ээ Алаг хорвоод алтан наран ганцын адилаар Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү Аялах дууг минь чи минь түрээч Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач Долгиoсыг бүүвэйлж чамайгаа дагуулъя Долгилон оргилон хоёул наадъя аа Хөтлөлцөн хөөрөлдөн итгэлийн гал асааж Хөхөө өвлөөр ч харзлан ундаалъя Жигүүртнийг ивээж чамайгаа хайрлая Жиргээ исгэрээнд нь хоёул автъя аа Хайланхан уяранхан амрагийн дуу зохиож Ханийн хорвоод нэгнээ ивээе ээ Алаг хорвоод алтан наран ганцын адилаар Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү Аялах дууг минь чи минь түрээч Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач This is an AI restyle cover version. Original melody and vocal feeling are preserved with a refreshed musical style. Энэхүү сувгийг Ai ашиглан монгол дууны шинэчилсэн хувилбар болон шинэ зохиосон дуунуудаа оруулах зорилгоор нээсэн болно. Тиймээс дэмжиж, дагаж буй хүн бүрт баярлалаа. Хэрэв танд санал, хүсэлт байвал дээрх манай цахим шуудангийн хаягаар илгээгээрэй. Хүндэтгэсэн: Ai Artist Mongolian Tolkien #УчралынЭгшиг #UchralinEgshig #AiRestyleCover #MongolianSong #MongolianMusic #MongolianCover #AICover #AIMusic #МонголДуу #МонголХөгжим #МонголКовер #AiArtistMongolianTolkien #RoyalArtAI